Мэрия Кэри найз залуутай болжээ
2016-12-01

 

Дуучин Мэрия Кэри найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр бүжигчин Брайн гэгчтэй болзох болжээ. Хос Хавай аралд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

 

Өдгөө 46 настай дуучин сарын өмнө Австралийн тэрбумтан Жеймс Паркерээс салж, сүйгээ цуцалсан юм. Тэд ямар шалтгааны улмаас салсан нь тодорхойгүй байна.

 

Мэри шинэхэн найз залуугаасаа 13 насаар эгч аж. Хос хоёр жилийн өмнө нэгэн уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин