Ханхүү, Рианнагийн фэн гэв
2016-12-01

 

Их Британийн ханхүү Харри өчигдөр Барбадос улсад ирж, айлчлал хийсэн талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Барбадос улсаас төрөн гарсан, дуучин Рианнатай уулзсан байна.

 

Тэд сүүлийн үеийн асуудлаар ярилцсан болохыг гэрчүүд мэдээлэв. Тэгвэл дуучин бүсгүй, ханхүүгээс эх оронд нь туслахыг хүсчээ. Рианна “Их Британи улс эх оронд минь туслалцаа үзүүлэхийг чинь сэтгэлээсээ хүсч байна. Барбадосын Эрүүл мэндийн салбарт туслалцаа үзүүлж, халдварт өвчинд шаналж буй хүүхдүүдийг аврахыг хүсье” гэсэн байна. Ханхүү бүхий л бололцоогоороо Барбадос улсад туслахаа амлажээ.

 

Уг уулзалтын төгсгөлд ханхүү, дуучинд хандан “Би таны уран бүтээлүүдийг сонсдог. Би таны фэн” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин