Ирина Шейк: Өнөөдөр олон бүсгүйчүүд надад атаархсан байх
2016-12-01

Оросын  супермодель Ирина Шейк анх удаагаа “Victory’s secret” шоунд оролцлоо. Шоуны дараа тэрбээр “Vogue” сэтгүүлд ярилцлага өглөө. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та үнэхээр гайхалтай бас үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Маш их баярлалаа. Миний сэтгэл их хөдөлж байна.

 

-“Victory’s secret” энэхүү шоугаа их сайн зохион байгуулжээ. Өнөөдөр таныг тайзан дээр гарч ирнэ хэмээн итгэсэнгүй. Таныг тайзнаа  гарч ирэхэд танхимд байсан эрмхүүд дуу алдацгаасан?

 

-“Victory’s secret” өнөөдөр маш олон гэнэтийн бэлэг барих болно” хэмээн шоуны өмнө мэдэгдэж байсан. Би эдгээр гэнэтийн бэлэгнүүдийн нэг. Шоу эхлэх хүртэл намайг сахиусан тэнгэрүүдийн нэг болсон гэдгийг нийтэд задруулахгүй байхаар шийдсэн. Гэнэтийн бэлэг байж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Өнөөдөр олон бүсгүйчүүд надад атаархсан байх. /инээв/

 

-Тийм ээ та үнэхээр гэнэтийн бэлэг байлаа?

 

-Баярлалаа.

 

-Таныг эртнээс л олон нийт сахиусан тэнгэр болохыг зөвлөдөг байсан. Та олон ч саналаас татгалзаж байсныг санана. Таны бодол яагаад өөрчлөгдөв?

 

-Бүгд л сайхан тайзан дээр алхахыг хүсдэг. Би ч гэсэн олны харааг булаахыг хүсдэг. Тиймээ олон жилийн өмнөөс л сахиусан тэнгэрийг далавч зүүсэн намайг харахыг хүсдэг хүмүүс цөөнгүй байсан. Анх би “Victory’s secret”-тэй гэрээ байгуулж, хамтран ажиллахыг тийм ч их хүсдэггүй байсан. Гэхдээ явцын дунд бодол минь өөрчлөгдсөн. Нэг л өдөр “Victory’s secret”-ийн тайзан дээр алхахыг хүссэн. Мөн том далавч зүүсэн өөрийгөө өөрөөр мэдрэхийг хүссэн.  

 

 

-Өнөөдөр танилцуулсан загварууд танд таалагдав уу?

 

-Мэдээж хэрэг. Хэрвээ би шоунд оролцоогүй зүгээр үзэж байсан бол олон дотуур хувцас худалдан авах байсан. Гэхдээ миний харааг булаасан олон загварууд байгаа. Шоуны дараа худалдан авалт хийх болно.

 

-Дуучин Лейди Гага өнөөдрийн шоунд оролцож, ая дуугаа өргөсөн. Гагаг хараад таны сэтгэл хөдөлж байхыг харсан?

 

-Би Гагаг хүндэлдэг. Түүний дууг сонсохоор би аз жаргалыг мэдэрдэг. Үнэхээр ховор авъяастай.

 

-Шоуны аль хэсэг танд таалагдав?

 

-Мэдээж хэрэг би тайзан дээр алхах тэр агшин. /инээв/

 

-Таны найз залуу Брэдли энэхүү шоуг үзээгүйд харамсч байна уу?

 

-Үгүй ээ. Тийм ч их харамсахгүй байна.

 

 

-Шоунд орохоосоо өмнө жингээ хэрхэн барив?

 

-Би хоолоо сойх дургүй. Эрүүл хоол хүнс ихээр хэрэглэсэн.

 

-Та тайзан дээр алхах үед ямар таашаал, мэдрэмжийг авдаг вэ?

 

-Би эрх чөлөөг мэдэрдэг. Тайзан дээр алхах миний чаддаг зүйлээс гадна миний бүх зүйл гэхэд болно.

 

-Та олны анхаарлыг байнга татаж, хэвлэлийнхэн үргэлж таныг ангуучилдаг. Энэ бүхэн танд хэцүү санагддаг уу?

 

-Тиймээ. Тоохгүй байхыг хүсдэг ч заримдаа тайлбар хийхээс аргагүй мэдээ мэдээлэл цацагддаг.

 

-Өнгөрсөн хугацаанд та шинэ авъяасаа нээж, кинонд хүртэл тоглосон. Дахин кинонд тоглох бодол байгаа юу?

 

-Кино урлагаас би татгалзаж чадахгүй.

 

-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

 

-Супер баатрын дүр. Хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсч байна. Саяхан бид Бэтмэн, Супермэний киног үзсэн. Кино үзснийхээ дараа л энэ бодол төрөх болсон. Тун удахгүй мөрөөдлийн дүрээ бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин