А.Баярцэцэгийн үзүүлбэр шилдэг 21-т багтжээ
2016-12-01

 

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцох буй юм.

 

Дэлхийн миссийн тэмцээн Авъяасын үзүүлбэрээр эхэлсэн.  Уг төрөлд манай улсын миссийн толилуулсан үзүүлбэр шилдэг 21-т шалгарч, хагас шигшээд үлджээ. Тэрбээр каллиграф бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулсан үзүүлбэр бэлтгэсэн байна.

 

Мөн түүний танилцуулга видео энэ жилийн дэлхийн миссийн тэмцээний шилдэг 10 видеог тэргүүлээд байгаа юм.

 

Миссийн тэмцээн арванхоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин