Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2016-12-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв. УИХ-ын гишүүн  Н.Учрал “Боловсролын хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай байна. Манай улсын нэгдсэн бодлого хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ салбарт хуулийг бизнес болгож байна. Дээр нь хямрал өртлөө”  хэмээсэн юм.

 

Үүний дараагаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулав. Гишүүдийн олонхи дэмжсэн тул  уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

 

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин