Баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив
2016-12-01

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 

Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгохоор тусгажээ.

 

Үндэсний сурын харваанд төрийн их баяр наадмаар ганцхан төрлийн цол олгож байгаа, сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ихэссэнээр “Дархан мэргэн” цолтон төрөх боломж хумигдсан нь Үндэсний их баяр наадмын сурын харваанд 6 удаа түрүүлж, “Дархан мэргэн” цол хүртсэн харваач ганцхан төрснөөс харагдаж байгаа тул энэ өөрчлөлтийг хуульд тусгахаар санаачилжээ.

Ийм өөрчлөлтийг хуульд оруулах саналыг Үндэсний сур харваачдын XV их чуулганаар гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин
ХЭНЧБИШ:
Хуулийн үндсэнсанааг зүйтэй гэж харж байна Гарын үсгийг ямар байгууллага нягталж баталгаажуулах вэ хэсгийн Түр хороо баййгуулах уу яг санал хураалт шиг хурууны хээгээр баталгаажуулна биз дээ Өнөөгийн Сүхийн талбайн 30000 шиг цуглуулвал сонгогдогч шүүхэд хандаад 1/3.д хүрэхгүй болчихвол дахин г.ү цуглуулахгүй байхаар хуульчлаарай даа
2019-01-29
zochin:
baasanhuu gushuund bayar hurgie ovooshdee hoorhii muu shoovdorlogdson harvaachdiig tor zasag odool neg harj uzej demjih tsag ni bolson baihaa ug ni eriin gurvan naadmiinhaa hamgiin shudarga ni yum baigaamdaa hoorhii
2016-12-01