”Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг танилцуулна
2016-12-02

09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд нийслэлийн шагнал гардуулна. Арга хэмжээ НЗДТГ-ын Б зааланд болно. Утас: 99050453


09.00 цагт: Монгол Улсын Засгийн газраас санаачлан Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн Зөвлөлдөх уулзалтыг “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулна. Утас 99938477, 89122279


09.00 цагт: Олон улсын эрдэмтдийн бүх нийтэд нээлттэй лекц Блю Скай цамхагт болно. Энэ үеэр Олон улсын харилцаа, геополитик, Орос, Хятадын гадаад бодлогын талаарх лекцийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын эрдэмтэд тавих юм байна.


 09.00-16.00 цагт: Блю Скай-ийн 3 давхарт "Хүн амын хоол тэжээл" үндэсний хөтөлбөр танилцуулах уулзалт болно. 


09.30 цагт: НИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилнэ. Тус хуралдаанаар нийслэлийн 2017 оны төсөв батална. Утас: 325044


09.30 цагт: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Цэцийн ордонд нээлттэй болно.


10.00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төв, Рафаель интернешнл ТББ хамтран хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн мэргэжилтнийг чадвахижуулах төслийн үр дүнг тайлагнах “Хүний нөөц, байгууллагын хөгжил сургалтын үр дүнгийн тайлан, уралдаан” арга хэмжээ "Бишрэлт" зочид буудалд болно.  Утас: 99027371


10.00 цагт: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас "Аз жаргалтай гэр бүл өдөрлөг"-ийг  Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулна. Утас: 94839684


10.00 цагт: ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Онол практикийн бага хурал Кемпински Хаан палас зочид буудлын хурлын зааланд эхэлнэ.  Утас: 91615500


10.00 цагт: Нийгэм, олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах болон бусад үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Хамтдаа хөгжье” өдөрлөг зохион байгуулна. Утас: 70135515, 99012106


10.00 цагт: Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай Хотод зохион байгуулагдсан Дэлхийн 60 гаруй орны Соробан сампин, цээж тооллогын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, гранпри шагналыг хүртсэн хүүхдүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж, баяр хүргэнэ.  Утас: 99136513


11.00 цагт: “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд MN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг Мишээлд болно. Орон сууцны биржээс зохион байгуулж буй тус өдөрлөгт Улаанбаатар дахь 80 гаруй орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид , ипотекийн 8 хувийн зээл олгож байгаа арилжааны банкууд оролцож орон сууцны м.кв талбайн үнийг 200-500 мянган төгрөгөөр хямдруулж байгаа болонбанкны эдийн засагчид ипотекийн зээлийг хэрхэн авах тухай зөвлөгөө өгөх юм. Утас: 99905443, 99907815


14.00 цагт: МУИС-ийн Олон Улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 25 жилийн ойд зориулсан тусгай хүндэтгэлийн лекц Төрийн ордонд болно.


15.00 цагт: БСШУСЯ, ШУА хамтран олон нийтэд шинжлэх ухааны мэдлэг олгох зорилгоор “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг Танан төвд зохион байгуулна. Энэ лекцийн 8 дахь удаагийн зочин эрдэмтнээр эдийн засагч, доктор, профессор Б.Даваасүрэн уригдаж, “Иргэдийн эдийн засгийн боловсрол” сэдвээр олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй лекц уншина. Утас: 99045949

Shuud.mn
Сонин хачин