Армийнхан 15 хүүхдийг хөнөөжээ
2016-12-02

 

Иракийн чөлөөлөх армийнхан террористуудаас Мосул хотыг чөлөөлөхөөр тэмцэж байна. уг агаарын ажиллагаанд АНУ-ын цэргүүд агаарын цохилт өгч дэмжлэг үзүүлж байгаа юм.

 

Армийнхан өнгөрсөн сарын 5-ны өдөр Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлж, бүслэлтэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүж байна. Хотын төв болон хотын гол замуудыг армийнхан чөлөөлөөд байна. Тэгвэл өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр 15 хүүхэд амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Мосул хотын аль-Самах дүүрэгт армийнхан энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн гэх мэдээллийг хүний эрхийн байгууллагууд өгч байна. Гэхдээ энэхүү мэдээллийг албаныхан батлаагүй байгаа юм.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны гуравдугаар сард Мосул хотыг эзэлсэн билээ. Уг үйл явдлын улмаас тус хотыг сая гаруй иргэн орхин гарсан бөгөөд өнөөг хүртэл 600 мянга гаруй хүн террористуудын бүслэлтэд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин