Топ модельгүй “Гоёл- 2017”
2016-12-02

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын дизайнеруудын холбооноос “Гоёл” наадмыг 29 дахь жилдээ зохион байгууллаа. Наадмын хаалтын арга хэмжээ өнгөрсөн өдөр болж  шилдгүүдээ тодрууллаа.

 

 

Загварын  шилдгийг тодруулдаг уг  наадамд 50 гаруй дизайнер ур чадвараараа өрсөлдсөн байна. Тэд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад өрсөлдөв. Мөн шилдэг эрэгтэй эмэгтэй загвар өмсөгчийг тодрууллаа. Ингээд шилдгүүдийг танилцуулж байна.

 

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч:

 

  • Загвсар өмсөгч Д. Долгион

 

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч:

 

  • Загвар өмсөгч н.Азжаргал            

 

Фото модель:

 

  • “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч О. Ариунзул

 

  • “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н. Ану

 

Дэд байр:

 

  • “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч н.Алтантуяа

 

Ирээдүйтэй загвар өмсөгч:

 

  • Загвар өмсөгч Г.Бүрд

 

Шилдэг загвар зохион бүтээх товчоо:

 

  • “Master Dodo” ХХК

 

Гоёлын  хувцасны шилдэг дизайнер:

 

  • “Precious fashion house” дизайнер Цээгий, Адъяа

 

Үндэсний хувцасны шилдэг дизайнер:

 

  • Үйлдвэрлэл урлагийн сургуулийн дизайнерийн багш н. Энхтуяа

 

Өдөр тутам, чөлөөт,  амралтын хувцасны шилдэг дизайнер:

 

  • “Эвсэг” ХХК-ны дизайнерууд

 

Уламжлалд хувцасны шилдэг дизайнер:

 

  • “Ур-Ундрах” ХХК-ны дизайнер Баасансүрэн

 

Шилдэг залуу дизайнер:         

 

  • “Урангоо Идэр” салоны дизайнер И. Урангоо

 

Шилдэг зурагчин:

 

  • н. Цоггэрэл

 

Шилдэг makeup artist:

 

  • "Наруми" салоны  Г. Нармандах

 

 Шилдэг үсчин:

 

  • "Vidal" салоны захирал, Монгол улсын мастер үсчин Д. Одонгоо

 

Наадмын ивээн тэтгэгч байгууллагын шагнал:

 

  • Загвар өмсөгч н. Азжаргал, н. Золбоо, н. Хулангоо, н. Адъяа

 

Тусгай байр:

 

  • “Жи Энд Эс” ХХК-ийн дизайнер С. Ганзориг “Сомо” брэнд

 

  • “Mon line” ХХК-ийн дизайнер н. Цэрэнханд, н. Өнөрбат

 

Мөн жил бүр энэ наадмаас шинэ топ моделийг шалгаруулдаг ч өнөө жил тодруулсангүй. Энэ талаар “Дизайнеруудын бүтээл сайжирсан ч топ моделийн шаардлага хангах загвар өмсөгч байсангүй” гэж Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа хариулжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Мянганбаяр насны эрхээр өтлөөд элдэв хүүхэн таалах чалх нь доройтмогц топ шалгарахаа больчихож байгаа юм шиг хачин л байна. Гэвч бүхнийг бахь байдгаар нь хараад яах вэ,үнэхээр шалгарчихаар хүн байгаагүй бол тэр л биз.
2016-12-02
Зочин:
Мянгаад таалагдах хүүхэн байгаагүй юм болов уу?
2016-12-02