Эх орноосоо урвасан хэрэг мөрдөн байцаалтад байна
2012-01-10

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандыг шүүх анхан шатны шүүх хурал  Нийслэ­лийн Хан-Уул дүүргийн шүү­хийн танхимд хаалттай болж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.   Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-ээр буюу төрийн нууц задруулж эх орноосоо урвасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байсан. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Эл хэргийг ямар шатанд явааг нийслэлийн Прокурорын газрын орлогч Ё.Сагсайгаас лавлахад " Мөрдөн байцаалт дуусаагүй" гэв.  Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт төрийн нууцад хамаарах баримт бичиг задруулсан гэсэн үндэслэлээр арав гаруй хэрэг шалгагдаж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин