Цагаан ордон сүлд модоо заслаа
2016-12-02

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийнхээ хамтаар Цагаан ордны өмнө байрлах “People’s Tree” шинэ жилийн сүлд модоо засч, гэрлийг нь асаалаа. Энэхүү аврага мод 67 метр өндөр, 83 настай бөгөөд 20 өдрийн турш 4590 км зам туулан Вашингтон хотноо иржээ. Уг сүлд модтой зэрэгцүүлэн 33 ширхэг гацуурыг зассан байна.

 

Сүлд модны гэрэл асаах ёслолд Обамагийн том охин Малиа оролцоогүй байна. “Тэрбээр хичээлтэй байсан учир уг арга хэмжээнд оролцоогүй” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав. Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория энэхүү арга хэмжээг хөтлөн явуулж, тэргүүн хатагтай Мишель Обамагийн хамтаар хүүхдүүдэд үлгэр уншиж өгчээ.

 

Ерөнхийлөгч Обама “Би дараа жил өөр газар байх болно. Бага зэрэг сэтгэл гонсгор байна” гэж хэлжээ. Ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Обама эрх мэдлээ Дональд Трампад шилжүүлэн өгөх билээ.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
odko:
goe yumaa
2016-12-03