Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн эцэг Ерөнхийлөгч асан Пак Жон Хигийн гэрийг шатаасан талаар “www.myhughesnet.com” сайт мэдээллээ.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 40 орчим насны эрэгтэйг баривчилсан талаараа сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрбээр “Пак Ын Хэ ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч огцор” гэж хэлжээ.
Ерөнхийлөгчийн эцгийн байшин Гума хотноо байрладаг юм. Гал өчигдөр орон нутгийн цагаар 8.00 цагийн орчимд гарчээ. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж, галыг унтраасан аж. Галын улмаас байшингийн ихэнх хэсэг шатаж, хүн амьдрах боломжгүй болсон байна.
Ерөнхийлөгчийг төрийн нууц задруулсан, мөнгө угаасан, авлига авсан хэмээн буруутгаж, огцрохыг иргэд шаардаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |