Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө барилдана
2016-12-02

 

Олон Улсын Жүдо бөхийн холоо /IJF/-ийн энэ оны сүүлийн тэмцээн  Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэллээ.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд барилдсан  ДАШТ-ий мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр жингээ тэргүүлэн барилдаж  хэсгийн аваргын төлөөх барилдаанд  Японы Рюүжү Нагаяамад вазари үнэлгээгээр ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

 

Тус тэмцээнд манай улсын 13 жүдоч өрсөлдөж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин