ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ
2016-12-02

 

Олон Улсын Жүдо бөхийн холбоо /IJF/-ийн энэ оны сүүлийн тэмцээн  Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсын 12 жүдоч өрсөлдөж байна.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Д.Алтансүх зодоглож байна. Тэрбээр  хүрэл медалийн төлөө  Японы жүдоч Исода Норихитотой барилдаж юүко үнэлгээгээр яллаа.

 

Тэрбээр ийнхүү анх удаа Токиогийн “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж энэ тэмцээнээс хүрэл медаль хүртсэн 10 дахь Монгол тамирчин боллоо.

 

Улмаар Токиогийн “Их дуулга” тэмцээнээс Монгол улсын жүдочид 1 алт 3 мөнгө 10 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Bayar khurgeye
2016-12-02