Ирэх дөрвөн жилд 55 мянган өрхийг ядуурлаас гаргана
2016-12-02

УИХ-ын чуулганы үдээс хойшхи  хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Монгол Улсын нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдийг төр ивээлдээ авч, амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аас батлан, хэрэгжүүлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ.

 

Өнгөрсөн хугацаанд Нийгмийн халамжийн багц хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан ба халамжийн чиглэлийн шинэ хуулиудыг ч нэмж баталжээ. Одоо нийгмийн халамжийн чиглэлээр 5 хуулийг дагаж мөрдөж байна.

 

Эдгээр хуулиудын хүрээнд ахмад настан, хөгжпийн бэрхшээлтэй хүн, алдар цолтой ахмад настан, хүүхэд, эхчүүд болон нийгмийн халамжийн дэмжпэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс тэтгэвэр, тэтгэмж олгож, тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

 

2016 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73.0 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63.0 мянган хүн асаргааны тэтгэмж, 67.0 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31.0 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141.0 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4.0 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг тус тус халамжийн сангаас аваад байна.

 

Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3.0 мянган хүн, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207.0 мянган хүн, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134.0 мянган хүн тус тус хамрагджээ. Жилд дунджаар нийтдээ 730.0 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна.

 

Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийг хүн амын бүлгээр ангилан үзвэл тэтгэврийн насны иргэдийн 70 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 87 хувь, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний 63 хувь нь халамжийн дор хаяж нэг хөтөлбөрт хамрагдаж байна.

 

2015 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ний 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ний 2,1 хувь болж байна.

 

Харин дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-нийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулдаг байна.  Энэ нь манай улс багагүй хэмжээний санхүүжилтийг нийгмийн халамжийн нийт арга хэмжээнд зарцуулж байна гэсэн үг юм.

 

2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргана.

 

Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөри тусгагдсан Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж, Ач санах тухай хуулийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэсэн зорилтын дагуу ахмад настанд жилд 2 удаа “Насны хишиг” олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.

 

Энэ хуулийн хүрээнд 120,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50.0-250.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд нь дэмжлэг үзүүлсэн нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдлээ.

 

Засгийн газраас ахмадууддаа насны хишиг олгох төдийгүй тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилгоор ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байна.

Хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа одоо үед л хэрэгжүүлэхгүй бол цаашид ахмад настны тоо нэмэгдэж, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан үед төрөөс төрөлтийг дэмжих бодлого боловсруулаад үр дүнгүй байх болно.

 

Иймд хүн амын өсөлтийг дэмжих, 2 хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлээд байна. Уг хуулийн төслийг улсын эдийн засгийн бололцоонд суурилан төсвийн орлого сайжрах үед УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна хэмээлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
яаж гаргах юм болдоо
2016-12-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-04
kkk:
Ardiin namiig dagval am tostonoo gej unen yumdaa
2016-12-03
Зочин:
Худлаа донгодоод л, авилгал хулгай хийхээс өөр юу чаддаг юм, улсаа самарч туйлдуулж дууслаа, эзэнгүй төр шиг ийм хачин засаг урьд хожид байгаагүй байх аа
2016-12-03
уншигч:
за сайхан л сонсогдож байна гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсээ ажил албанаас нь намын харьяалалаар халж ар гэрийхнийх нь амьдралаар тоглохгүй байвал хамгийн сайн банйа үүнээс ядуурал бууруулах ажлаа эхэл
2016-12-03
уншигч:
за сайхан л сонсогдож байна гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсээ ажил албанаас нь намын харьяалалаар халж ар гэрийхнийх нь амьдралаар тоглохгүй байвал хамгийн сайн банйа үүнээс ядуурал бууруулах ажлаа эхэл
2016-12-03
уншигч:
за сайхан л сонсогдож байна гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсээ ажил албанаас нь намын харьяалалаар халж ар гэрийхнийх нь амьдралаар тоглохгүй байвал хамгийн сайн банйа үүнээс ядуурал бууруулах ажлаа эхэл
2016-12-03
novsh gj:
Halamj hurteegeed l HUURCH ZALILJ hamag nutgaa uhaj duuslaa maanag mini namiinhaa hulgaichuudiig barij horoogood aimaar tom hudul ulsaa avar chadahgui bol tuuhiin hog dr novsh bolj uldsenees suudalaa tavij uguud zail
2016-12-03
Монгол:
Энэ маанаг тэгээд 55 хүнийг ядуурлаас гаргах ют уу??? ХаХаХа
2016-12-03
ulbiisen sulbaisan:
TSEREGT JA ALHAAD MARSH GEHED JAGSAALAAS ORHIII TARAAD JORLONLUU GHED TSERGUUD TARAD YAVCHDAG .ENE CH MONGOLCHUUDIIN ERUNHUU SAID BISH BHOOO BUUNII NOHOI L BIZ
2016-12-03
Зочин:
хишиг долоолгох нь
2016-12-03
Zochin:
Хятадууд 55 сая хүнийг ядуурлаас гаргасан гэсэн Эрдэнэбат 55,000 хүнийг ядуурлаас гаргах юм байх аа. Тоо нь яасан ч адилхан юм. хэхэ
2016-12-02
Зочин:
AMAARAA PAN GURUKH CH YAKH WE , KHEN CHI CHADNA , ULSYN KHURUNGIIG L BAGA TSUSLAARAY DAA ,
2016-12-02
za bitii soliirood bai:
HALH MONGOLIIN BUYN ZAYA IHEE CHAMTAI CHAMGUI MONGOL GAZAR HOOL OLDOHDOO L OLDONO.ZUGEER TA NAR ELDEV BUZAR MUU MUUHAI ZUILEE L BOLICHIH ZAA HUTSDIIN BEE PYZDAKUUD
2016-12-02
Hmmmm:
Odoohon ogtsrohoo medsiin baih DAA. Hudlaa SHaagaad baigaarai Usan tolgoit, UTSAN HUUHELDEI guai shit!!!!!!
2016-12-02