Үс засуулбал эд, мал арвижна
2016-12-04

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 04. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 5.  Адъяа гараг. Яруу эгшигт одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бич өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

 

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин