Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ
2016-12-04

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод УИХ, Засгийн газрын зарим гишүүн хамт ажиллалаа.

 

Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз олгогдсон, нүүрсний томоохон ай сав газар. Өнөөдөр л гэхэд тэнд нүүрсний 6 уурхай үйл ажиллагаа эрхэлж буй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өмнийн говийн элс”, “Өсөх зоос”, “Монголын алт” ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр компанийн удирдлага нүүрсний нөөц, экспортын хэмжээ, ажилчдын ажиллах орчин, тоног төхөөрөмж болон нийгмийн  хариуцлагын хүрээнд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, тулгамдсан асуудлаа хэлж, заримд нь Засгийн газраас дэмжлэг тусламж хүслээ.

 

Тухайлбал, “Өмнийн говийн элс” компани 460 гаруй ажилтантай, 99 хувь нь монгол, тэдний 50 гаруй хувь нь тус аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Даланзадгад сумын иргэд ажээ. Тус компани Овоот толгойн нүүрсний уурхайд Нойтон технологиор баяжуулах үйлдвэр байгуулж буй бөгөөд ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдүүлэхээс гадна нэгж бүтээгдэхүүний экспортын орлогыг өсгөх, нэмүү өртөг шингэх зэрэг боломжтой. Эхний ээлжинд 800 мянган тн нүүрс баяжуулна, гурав дахь жилээс 3,2 сая тн болгож нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайдад танилцуулав.

 

МАК компани ч мөн нойтон аргаар баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй ажээ. Тус компани БНХАУ-аас 35 Кв-ын цахилгаан дамжуулах шугам дэд станц байгуулан эрчим хүч импортолж, Гурвантэс, Ноён, Сэврэй сум, Овоотын хилийн хороо зэрэг олон аж ахуйн нэгж байгууллагыг эрчим хүчээр хангадаг байна. Тэд цахилгаан станц барих хэрэгцээ, станцын төслөө танилцуулсан юм. Энэ асуудлаар, Эрчим хүчний сайд П.Ганхүү:

 

-Хятад улсаас эрчим хүчээ авч байгаа нь өртөг өндөр. Тэгээд ч цаашид уурхайнуудад цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулах төдийгүй эдгээр сумдад жижиг, дунд үйлдвэр байгуулахад хангалттай эрчим хүч биш. МАК гурван блок бүхий 196 МВт-ийн цахилгаан станц барих ТЭЗҮ гаргаж, зөвшөөрлөө яамнаас авсан. Эхний ээлжинд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд болон орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах блокийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Станц ашиглалтад орвол уурхайнуудын олборлолтын зардал багасч, Баянхонгор аймагт хэрэгжих уул уурхайн төслүүд болон орон нутгийн хэрэгцээг нэмж хангаж, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх учраас яам бодлогын дэмжлэг үзүүлэх нь зөв гэж үзсэн гэж ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gutgeed doromjlono gej baihgui doromjlood gutgene gej bii
2016-12-04
gana:
ene bichsen yuman dotor chini tumur zamiin tuhai neg ch ug useg alga mal mini
2016-12-04