Х.Нямбаатар гишүүний асуулгын хариуг өгчээ
2016-12-05

УИХ-ын  гишүүн Х.Нямбаатараас Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад  асуулга тавьсан билээ.

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт асуулгын хариуг өгсөн байна.   Уг хариунд “Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран сургалт явууллаа. Мөн аргачлал, гарын авлагыг 1000 ширхэгийг хэвлүүлж Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүд, холбогдох агентлагуудад хүргүүлсэн.  

 

Цаашид хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна” гэжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин