ДЦС-уудын нүүрсний нөөцийг нэмэх үүрэг өглөө
2016-12-05

Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байна. Тухайлбал, “ДЦС 4” ТӨХК 13 хоног, “ДЦС III”, “ДЦС II” ТӨХК болон Амгалан Дулааны станц тус бүр 11 хоногийн нүүрсний нөөцтэй буй аж.

 

 

Гэхдээ энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа учраас станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих шаардлагатайг салбарын сайд П.Ганхүү үүрэгджээ. Мөн хүйтний эрч эрс чангарч, ачаалал ихсэж байгаатай холбогдуулан төв суурин газар, аймаг орон нутгийн дулааны станц, халаалтын зуухнуудын гадна талбайд нүүрсний нөөц 20 хоногоос доошгүй байхаар тооцож бүрдүүлэх чиглэлийг нүүрсний уурхайнуудад өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин