Путин, Трампийг магтав
2016-12-05

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч амралтын өдөр “HBT” сувагт ярилцлага өгсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Ярилцлагын эхэнд хөтлөгч, Ерөнхийлөгчөөс “АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампийн талаар. Энэ эрхмийн ачаар хоёр улсын дунд үүсээд буй таагүй уур амьсгал үгүй болох болов уу?” хэмээн асуужээ.

 

Уг асуултад Путин “Трамп их ухаалаг бас эрс шийдэмгий санагддаг. Тийм учраас тэрбээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үүргээ сайн гүйцэтгэх байх. Тун удахгүй хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцаа дуусгавар болох байх” гэж хариулсан байна.

 

Тэрбээр мөн Трамп тангарагаа өргөсөний дараа уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэхийг хүсч буйгаа ярилцлагынхаа үеэр онцолжээ. Трамп ирэх сарын 20-ны өдөр тангарагаа өргөх билээ. Тэрбээр анхны айлчлалаа Япон улсад хийх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ ХОЁР УЛСЫН ХАРЦАА САЙЖРАХ НЬ ӨНӨӨДӨР ХҮН ТӨРЛӨГТӨНД ХЭРЭГТЭЙ
2016-12-08
зочин:
ашгүй дээ хар сармагчингийн үе дуусаж
2016-12-06
kkk:
Amerik yopon 2 uneheer mundag holbooton baih shu.oros ch yahav uzeel bn uzeel bn ene 2 shig bolno gej brag bolomjguilde.uneheer super 2guren de
2016-12-06
хэхэ:
орос үнэг ч зальтай шүү
2016-12-05
Зочин:
Трампыг гээч
2016-12-05