Малчдад 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
2016-12-05

 

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор ноос болон арьс, шир бэлтгэж тушаасан малчдад олгосон мөнгөн урамшуулалын талаар мэдээлэл хйилээ. Арьс шир, ноос ноолуурын урамшууллын хүрээнд 45 мянган малчинд 112.7 тэрбум төгрөг олгожээ

 

Ноосны урамшуулал: “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн, малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгожээ.

 

Он

Малчны тоо

Ноосны хэмжээ /тн/

Мөнгөн дүн /тэрбум төгрөг/

2011

32 977

4 924.9

9.8

2012

103 162

14 696.6

29.4

2013

117 667

18 307.3

36.6

2014

80 619

16 643.5

18.3

2015

74 387

16 897.0

18.6

Дүн

408 812

71 468.4

112.7

 

 

2015 оны ноосны урамшууллаас хоршшоны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгосон байна. Үүнд 5020 малчин өрхөд 707.6 сая төгрөг маличн дансанд шилжүүлээд байна. Харин данс буруу гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжигдээгүй байна.

 

Арьс ширний урамшуулал: “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгожээ.

 

Арьс, ширний урамшуулал

2013 он сүүлийн хагас

2014 он эхний хагас

2014 он сүүлийн хагас

Нийт

Урамшуулалд хамрагдсан малчны тоо

29 811

3 085

54 535

87 431

Арьс ширний тоо

Бод: 40

Бог: 700 297

Бод: 3806

Бог: 54 184

Бод: 159 654

 

Бог: 1854 943

2.8 сая

Урамшууллын дүн /төгрөг/

2.7 тэрбум

219 сая

7.9 тэрбум

10.8 тэрбум

 

 

2015 онд 21 аймаг, нийслэлийн нийт 40 460 малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан арьс ширэнд 8.5 тэрбум төгрөгийн урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ. Харин зөрчилтэйн улмаас 4249 малчдын 958 095 000 төгрөг шилжигдээгүй хүлээгдэж байгаа аж.

 

Нийтдээ энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Ноос болон арьс, ширний урамшуулалд 45,480 малчдын дансанд 9.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
avid:
tetgemj geed olgood baidag harin delguurt bgaa mah n une usuud baidag iim tentsvergui bodlogo hereg bn uu? unuudur ulsiin mal gej ugui boloo shuu ,huvi huniig ulsaas tetgeed ulsad irgeded ymar ashig tusaa ugch bn ve?! esvel malchid nereer magnailagchid uursduu l husaad bn uu? joohon tsas gylaihad zud nereer bas husaad baidag bizdee?
2018-04-14