Алеппо хот дахь Орос эмнэлэг халдлагад өртөв
2016-12-06

 

Сирийн Алеппо хотноо иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан ОХУ-ын эмч нар халдлагад өртөж амиа алдсан талаар “www.sky.com” мэдээллээ.

 

Эмч, сувилагч нарын байршиж байсан зөөврийн цэргийн эмнэлэгийг их буугаар буудсан байна. Уг хэргийн ард Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг суудлаас нь түлхэн унагаахаар тэмцэж буй Сирийн сөрөг хүчнийхэн байгаа хэмээн албаныхан мэдээлэв. Мөн уг эмнэлэгээр үйлчлүүлэхээр дугаарлан зогсч байсан энгийн иргэд хүртэл өртсөн байна.

 

Эмнэлэг өвчтнүүдээ хүлээн аваад удаагүй байхад холгүй барилгаас гал нээсэн аж. Нийт 11 сум эмнэлэгийг ойр орчимд тусчээ. Халдлагаар хэдэн хүн амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Орос өнгөрсөн оны есдүгээр сараас Сирид цэргийн ажиллагаа явуулах эхэлсэн билээ. Халдлагад өртөөд буй уг эмнэлэг жилийн өмнөөс Алеппо хотноо үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 500 хүнийг хүлээн авч, эмнэлэгийн тусламж үзүүлдэг байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барууны бөгс долоогчид минь дуугай л бай. Сирид байсан бол Исламын улсад элсчихсэн алиа салбадай хийгээд явж байх нөхдүүдүү
2016-12-07
Зочин:
Bolij muusain orosuud
2016-12-06
Зочин:
Хүн алж, хүрээ бөмбөгдөж байгаа хүмүүс ийм зэргийн эрсдэлтэй учрахад гайхах зүйлгүй
2016-12-06