АН-ын түүхэн өдөр
2016-12-06

Өдгөөгөөс 15 жилийн өмнөх энэ өдөр Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намыг үүсгэн байгуулж байв. 

 

 

Энэ өдөр Р.Гончигдорж даргатай МСДН, Д.Бямбасүрэн даргатай МСМН, Р.Амаржаргал даргатай МҮАН, Монголын Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, МШАН-ын дарга Ц.Баярсүрэн нарын Ардчиллын зүтгэлтнүүд хуралдаж, 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үндсэн үзэл санааг хадгалж үлдэх үүднээс шинээр байгуулагдсан улс төрийн хүчиндээ "Монголын Ардчилсан нам" нэрийг өвлүүлэн үлдээх түүхэн шийдвэрийг гаргаж байв. 

 


 

Ийнхүү Монгол Улсад Ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зорьж явсан таван нам нэгдсэн нь өдгөөгийн Ардчилсан намын суурь болсон юм.

Shuud.mn
Сонин хачин