Дэлхийн аваргууд өнөөдөр эх орондоо ирнэ
2016-12-06

 

Тайландын нийслэл Бангкок хотноо бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнээс манай тамирчид 2 алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.

 

Тодруулбал тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцсон манай тамирчин, ДАШТ-ий алтан медальт ОУХМ Г.Угалзцэцэг дахин алтан медаль хүртэж хошой аварга боллоо. Мөн эмэгтэй модель ангилалд /Women's Fitness Physique up to 160cm/  оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон болсон.

 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд оролцсон тамирчин Б.Бадамсүрэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 65 кг-ийн ангилалд өрсөлдсөн ОУХМ Л.Саруулбат хүрэл медаль хүртсэн амжилт тус тус үзүүллээ.

 

 

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 36 ангилалд болдог. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд бодибилдинг, атлетик фитнесс, модель, спорт модель гэсэн төрөлд оролцож, ур чадвараа сорилоо.

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  амжилттай оролцсон манай тамирчид өнөөдөр орой 18:00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
2 мөнгө, нөгөө 2 хүрэл медалийг нь хэн хэн гэж тамирчид авын бол
2016-12-07