Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэв
2016-12-06

 

Францын Ерөнхий сайд Мануэль Вальс өчигдөр огцрохоо мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр огцорч буй шалтгаанаа ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлажээ.

 

Учир нь тэрбээр эрх баригч Либерал Социласт намыг тэргүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших билээ. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Ерөнхийлөгч болсон Франсуа Олланд өнгөрсөн сард "2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй" гэдгээ илэрхийлсэн юм.

 

Олланд нэрээ татсанаар Вальс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Chi Odo aytaihan bicheeche, daralt ihesgeed bhun
2016-12-06
xaan:
Эхлээд аль улсын ерөнхий сайд гэдгээ тодорхой бич.Чи бараг Францд байгаа мэтээр бичих юм .
2016-12-06