Аймгуудын цэргийн штабад автомашин хүлээлгэн өгөв
2016-12-06

 

Герман Улсын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн "Вольф" бенз загварын автомашиныг зарим аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабуудад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яам дээр өчигдөр /2016.12.05/ болов.  Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-ын удирдлага, нийслэл аймгийн цэргийн штаб, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн  Засаг Даргын Тамгын газрын цэргийн штабт "Мерседес Бенц Вольф G-250" загварын автомашиныг  хүлээлгэн өглөө.

 

Эдгээр автомашин Батлан хамгаалах яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ, оношлогоог иж бүрэн хийгдсэн, техникийн бэлэн байдлыг бүрэн хангажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чононд сайн яваарай гэнэ үү.
2016-12-06
Unen ug:
Neg ih yum buteesen aytai mashin ene ter garduullaa gej reklam hiihee bolioch ichmeer yum Mongold mashin ugsarchihaad ogch baigaa bol oor hereg.
2016-12-06
Зочин:
Сэлбэг нь олдохгүй төмрин хог л болох юм байна.
2016-12-06