Оны шилдэг моделиор Жижи Хадид тодорчээ
2016-12-07

 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн топ модель, загвар өмсөгчдийн дунд зохион байгуулагддаг “2016 Fashion Awards”  өчигдөр Британийн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тус наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оны шилдэг модель” номнацийн эзнээр супермодель Жижи Хадид тодорчээ.

 

Өдгөө 21 настай Хадид сэтгүүлчдэд “Сэтгэл минь их хөдөлж байна” гэж хэлжээ.

 

Тэрбээр дүү Белла Хадидын хамтаар өнгөрсөн долоо хоногт Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан дотуур хувцасны “Victory’s secret” шоунд оролцсон юм. Хадид мөн Британийн дуучин Заян Маликтэй үерхдэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин