Мал тооллого эхэллээ
2016-12-07

Үндэсний статистикийн хорооноос орон даяар мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн мал тооллого өнөөдөр эхэллээ.

 

Малтай өрх, аж ахуй нэгжийн бүртгэл тооллогын ажлын чанарыг сайжруулах зорилгоор бүртгэлийг онлайнаар явуулахаар төлөвлөжээ. Ийнхүү тооллогын мэдээллийг аймаг, сумаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах юм байна.

 

Өнгөрсөн жил манай улс 60 гаруй сая мал тоолуулсан.

Shuud.mn
Сонин хачин