12 дугаар сарын 30-нд амрах уу
2016-12-07

Ирэх оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 01-ний өдөр ням гариг таарч байна. Бүх нийтээр амардаг энэ өдрийг шилжүүлж, 30-ныг ажлын өдөр болгох саналыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр тавьж, цахимдаа жиргэсэн байна.

 

Тэрбээр “Бүх нийтээр амардаг 1 -р сарын 1-ний өдөр энэ жил ням гаригт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ныг  ажлын өдөрт 1-ний хууль ёсны амралтыг шилжүүлж, 29, 30-нд болон 31, 1-ний бямба, нямд, нийтдээ 4 өдөр амарвал ямар вэ. Дэмжвэл лайк шейр, эс дэмжвэл коммент үлдээнэ үү.

Ирэх долоо хоногоос асуудал ярих санал гарвал л.... гэж тандалт хийж байгаа юм шүү.

Яг 30-ны өдөр ажиллах идэвхи, ажиллаад бүтээх бүтээмж, хийдүүлэлтийн аль нь илүү байхыг сайн мэдэхгүй ээ. Харин амралтын өдөрт эдийн засаг, ялангуяа өргөн хэрэглээний, хүнс, хоолны худалдаа борлуулалт болон үйлчилгээний орлого ажлын өдрийнхөөс 2 дахин нэмэгддэг л гэсэн “ хэмээн жиргэсэн байна.

 

Өнгөрсөн сард  Улс тунхагласны баярыг тэмдэглэлт өдөр болгон сэргээн тэмдэглэсэн. Энэ жилийн Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26 бямба гаригт таарсан. Тиймээс өмнөх 25-ны өдрийг амралтын өдөр болгон шилжүүлсэн билээ.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Саарал:
Энэ их амралт хэрэггүйэээ эзэн хааны мэндэлсэн энэ өдөр 4хоног амрах гэж үнэхээр хэцүүү бнооо ажлааа хиииийеэээээ нөхөөөөөө
2018-11-10
зочин:
1 сарын 2нд амарвал зүгээр юм бишүү
2016-12-14
Шударга:
Маш зөв санал. Дэмжиж бна
2016-12-07
Зочин:
Амармаар бнааааа дэмжиж байнаааа
2016-12-07