Энэ л дутаад байгаа
2016-12-07

 

2016 оны хавар л халж эхэлсэн сэдэв дээ. Нүүрсчдийн нам гэж яригдаж эхэлсэн тэр үеэс ил болсон.  Намраа даасан улс төрийн бүлэглэлүүдийн “дайн” жижиг буудалцаан биш болж байгаа бололтой. Том бүлэглэл байгаа талаар бас нэг бүлэглэлийнхэн мэдэгдэх болсноор хүрээ нь өргөжлөө. 

 

АН төр барих үеээс том хуваагдалд талцсан  манай улс төрийнхөн жалгын чулууг дуустал шидэлцсэн. Хямарсан эдийн засагтай улсад тогооны өрмийг хамах чухал бус болжээ. Төрийн  тулгыг нь, төсвийн тогоотой нь, саалийн үнээтэй нь хамт өмчлөхийн төлөөх хэдхэн олиагрхийн дайн яваад байна. Бидэнд энэ л дутаад байгаа юм.

 

 

"Эдийн засаг, бас дахин эдийн засаг" гэж тунхагласан тэр үед улс төрчид  үнэндээ бүлэглэлийн эрх ашиг, эрх ашиг гэж улайрч байснаас үнэхээр эдийн засгийг сэргээхээр хөдөлгөж байсан нэг ч төсөл байгаагүй нь одоо ил болсон. Бидэнд энэ л дутаад байгаа юм.

 

Хөгжлийн банк бондын мөнгөөр  бялуурч хоёр төсөвтэй улсыг бий болгосон, үнэ тогтворжуулах нэрээр асар их цаасан мөнгө үйлдвэрлэн нийлүүлж  байсан. Ард нь хэдэн улс төрчийн  гарын загатнааг л тайлснаас өөр үлдэцгүй ажил болж.,төгрөгийн чанар навс унасан. Эдийн засаг тэр үед үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр л дутаад байсан бололтой.

 

Эдийн засаг хямарлаа, уул уурхай зогслоо. Бөөн доллар оруулах үүд нээнэ гэж  Гацуурт ордыг залгих замыг нээсэн тогтоол яаран батлав. Хямралаас эдийн засгаа гаргаж, сэхээ авахад ийм л шийдэмгий арга хэмжээнүүд дутаад байна гэсэн. Юу болов....

 

Мөн л хямарсан эдийн засгаа сэргээхэд 4,2 тэрбум доллар хэрэгтэй. Энэ л дутаад байна. Дубайн гэрээг ийм л учраас яаран баталлаа. Оюутолгой хөдөлгөөө гэсэн. далд уурхайд цутггахаар зээлсэн 4.2 тэрбум долларын сүүдэр нь ч эдийн засагт туссангүй. хэн ч үүндээ хариуцлага хүлээсэнгүй. 

Сүүлийнх нь. Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Ерөнхийлөгчийг огцруулах “аян”-ыг санаачилжээ. Хөрөнгө оруулагчдаа айлгаж, жилээр биш улирлаар бодлого шийдвэр нь өөрчлөгдөж, хэн нэгнээ огцруулахаар шантаажилж байдаг байнгын багт наадамтай улсад бол шинэ зүйл биш.. Гэхдээ гадаад талдаа нэр нүүрээ барж, хийж бутээх талбар байтугай,  сэдэв ч үгүй болсон бидэнд улс төрийн ийм  тоглолтууд, Ерөнхийлөгчөө ноцох энэ л санаачлага дутаад байгаа юу.

 

2016 оны хавар. МАН төрийн эрхийг авах хэрэгтэй байна. Энэ л дутаад байна гэсэн. Ард түмэн бүтэн эрх өгсөн. Одоо АН-ын тавьсан өрийг дарах зээл мөнгө л дутаад байна гэж байгаа. Үүний дараа хамтдаа хөгжинө гэх болсон.  Ард түмэн гайхаад л сууж байна.

 

Эрх барьсан 4- хөн жилдээ олигархиудын нам болж хувьчлагдах дөхсөн АН-ынхан Их хурлаа хийж байна. Дүрмээ шинэчлээд, жинхнээсээ ардчилагдан өөрчлөгдөх. Өдий болтол муу муухай явсны шалтаан энгийн. Энэ л дутаад байсан гэж байна. Ирээдүйд тэгээд өөрсдөө ч, энэ  улс орныг ч үнэт зүйлтэй болгохыг  нь харья...

Улс хөгжиж, иргэд элбэг хангалуун болоход бид нэг л юмаар байнга дутаад байгаа ... Хариултыг танд үлдээе.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
dutaad baigaa um:
Daraagiin songuuliig tesen yadan hyleej baina, AN, MAN -ene 2 namguigeer zever mongoliin zaluuchaar byrdsen nam bus TOR baiguulah l dutaad baina, 26 jil toriin ali neg zasaglald baisan negch hyniig songomoorgui baina, ene l dutaad baina
2016-12-14
yun hulsniih gj:
MAL BISH L YUM BOL YU DUTAAD BGAAG BICHSEN L BNA SHUU DE . ODONII USAN TARHITAI ZALHUU MOGOLCHUUD DANDAA BELEN GOIMON AMRUGA HIILGEH GD BDGIIN JISHEE DOORH HEDEN MALAAS HARAGDAD BNA AA HU .BIDEND TURIIG ZASHIIN HAJUUGAR MONGOL CH GUI AMERIK CH UGUI HUNIIHEE ERHEE CH OILHOHGUI MAL BOLTSON ARD
2016-12-08
Auggdoug:
an -aas hyseed baih yum yldeegyi ee hu namtai adilhan jiba nam
2016-12-08
иргэн:
гажиг юм бичих юм. Хөлснийхөн
2016-12-07
kkk iim yum l dutaad bn:
HARIUTSLAGA HATUU HARIUTSLGA BID TUUHENDEE HEDEN ARVAN MYNHAAR NI GEMGUI GOLDUU IRGEDEE HELMEGDUULEED ALJ BULJ BAILAA ENE ULS ULDSEEN ODOO 100 HAM HULGAICHAA TSUSII NI YULEED UGUH HEREGTEI ULS HOTOIHGUI SHDE ULDSEN NI GULUG BOLOOD BUUJ UGNU
2016-12-07
Зочин:
Шуудхан хэлж ч чадахгүй байж хий бөөрөнхий юм бичиж яана
2016-12-07
Зочин:
Долдой амьтан бэ
2016-12-07