ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан боллоо
2016-12-07

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн дагуу Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 129 дүгээр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон 2016 оны 3 дугаар захирамжаа хүчингүй болгож Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага хангагдан Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж 33 дугаар магадлал гаргасан байна хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин