Замын цагдаагийнхан дохионы хэл сурч байна
2016-12-07

Замын цагдаагийн албаны алба хаагчдад  "Анхан шатны дохионы хэлний чадвар олгох сургалт"-ыг зохион байгуулж байна.

 

Замын цагдаагийн алба, Монголын үндэсний дохионы хөгжлийн зөвлөл, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагуудтай хамтран  уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хөтөч бэлтгэх зорилгоор  дээрх сургалтыг олгож байгаа аж.

 

Уг сургалт өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжлэх юм.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин