Зое Салдана: Хөвгүүд намайг тодоос тод гэрэлтүүлдэг
2016-12-07

“Аватар” киноны од, жүжигчин Зое Салданагийг “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таныг харахаар гэр бүлээрээ их бахархдаг гэмээр. Энэ бүхэн таныг жаргалтай нэгэн болгодог уу?

 

-Шуудхан хэлэхэд би гэр бүлийнхээ ачаар аз жаргалтай болсон. Намайг хайрладаг хүмүүс тийм ч их биш. Гэхдээ намайг хайрладаг тэр цөөн хүмүүс Зое Салданаг жинхэнэ утгаараа хайрладаг. Тэднийг хайрын илч надад мэдрэгддэг.

 

-Таныг хүмүүс нөхөр болон хөвгүүдээ бусдад гайхуулах дуртай гэдэг. Энэ тухай?

 

-Энэ гурван залуу намайг жаргалтай болгодог. Энэ их аз жаргалаас зугтааж болно  гэж үү. /инээв/ Хөвгүүд намайг тодоос тод гэрэлтүүлдэг.

 

-Гэхдээ ихэнх уран бүтээлчид карьер амжилтаа нэгт бичдэг. Таны хувьд гэр бүл, карьер хоёрын аль тэргүүн байр вэ?

 

-Сэтгэл зовохгүй уран бүтээлдээ анхаарлаа хандуулах гайхалтай боломжийг тэд олгодог. Яг л онцгой бэлэг шиг. Хэрвээ би өнөөдрийг хүртэл ганц бие, амьдралын үнэ цэнийг мэдрээгүй байсан бол карьераа нэгдүгээр байранд оруулах байлаа. Ээж хүнд үр хүүхдээс илүү зүйл гэж үгүй.

 

-Таны хөвгүүд Боле, Су хоёр нас хүрнэ. Тэд үнэхээр том болсон байна лээ. Та хэдий гэр бүлээ бусдад гайхуулах дуртай ч гэлээ нийгмийн сүлжээнд хөвгүүдийнхээ зургийг тийм ч их нийтэлдэггүй. Энэ талаараа?

 

-Ер нь би хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Миний хувийн амьдрал надад л чухал болохоос бусдад биш. Миний хувийн амьдрал надад нандин. Бусдад нь ямар байх нь хамаагүй. Миний хөвгүүд надад л хөөрхөн харагддаг байхад хангалттай. Бусдад нь ямар байх нь хамаагүй. Миний нөхөр надад л таалагддаг байхад хангалттай. Бусад эмэгтэйчүүд юу гэх нь хамаагүй. Хүмүүс яагаад гэр бүлээрээ шоу, бизнес хийгээд байдгийг ойлгодоггүй. Яагаад мөнгөний төлөө хүүхдийнхээ зургийг сэтгүүлд зардагийг ойлгохгүй байна. Ер нь хуримандаа сэтгүүлчид урих ямар хэрэг байна. Бусдад биш өөртөө таалагдах хэрэгтэй.

 

 

-Таны яриаг сонсохоор олны танил, алдартай жүжигчин биш л мэт сонсогдох юм. Алдар нэр шат ахих тусам хүмүүсийн анхаарлыг татдаг. Таныг мэдэхийг хүсдэг хүмүүс бий учраас л олон нийтийн сүлжээ хүчээ авч, сэтгүүл, сонинууд та бүхнийг онцолдог байх?

 

-Энэ бүхэн таалагддаг хүмүүс бий. Тэд өөрсдийг нь камер дагахаа болихоос айдаг. Уучлаарай энэ бүхэн надад дарамттай санагддаг. Би бусдаас өөр байхыг илүүд үздэг.

 

-Зарим нэгэн хүмүүс олон нийтийн сүлжээний тусламжтай холливуудын оддоос илүү алдартай болцгоож байна?

 

-Их л завтай хүмүүс юм. Өөр хэлэх үг алга.

 

-Таны нөхөр Марк Перего их даруухан. Түүний гадаад төрх их гайхалтай. Яг л модель шиг. Харин түүний дотор нуугдаж буй нэгэн даруухан бололтой. Та нөхрийнхөө тухай сонирхуулаач?

 

-Тиймээ надад зориулагдсан бурхны бэлэг. Өөр зүйл ярьмааргүй байна.

 

 

-Та өөрийгөө аль үед хамгийн хөөрхөн харагдаж байсан гэж бодож байна?

 

-Өглөө босоод л өдрөөс өдөрт томорч буй гэдсээ хараад л инээдэг байлаа. Жирэмсэн үедээ хамгийн хөөрхөн харагддаг байлаа. Хүмүүс хүртэл надад том гэдэс зохиж байна гэдэг байлаа. Тиймээ би хүүхэдтэй болохыг их мөрөөддөг байсан учир гэдсээ харах бүрдээ сэтгэл хангалуун байсан.

 

-Та дэлхийн шилдэг кинонд тоглож, хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлч боллоо. Мөн хувийн амьдралдаа нэлээн том амжилт гаргаж, ихэр хүүтэй болсон. Та зул сараар миний хэлсэн зүйлийг хүсдэг байна уу?

 

-Би ээж болох, сайн хань байхыг мөрөөддөг байлаа. Мөн чадварлаг уран бүтээлч болохыг зорьдог байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс өөрийгөө харахад зул сараар өвлийн өвгөнөөс таны хэлснийг хүсдэг байсан.

 

-Удахгүй он солигдоно. Энэ удаад юу хүсэх вэ?

 

-Хүсэл чинь нууц байдаг биз дээ.

 

-Найруулагч нар таныг үргэлж хүчирхэг бүсгүй болгохыг хүсдэг. Энэ бүхэн таныг залхаадаг уу?

 

-Найруулагч хүн жүжигчин болох гэж буй олон мянган охид хөвгүүд дундаас таныг онцолж, дүрдээ тоглуулахыг хүсч байна гэдэг гайхамшиг. Би зүгээр ч нэг хэвийн дүрд тоглодоггүй. Таны асуултаас тэс өөр хариулт өгсөнийг гайхаж байгаа бололтой. Тиймээ миний өмнө тоглож дэлгэцнээ гарсан бүх дүрүүд хүчирхэг, эр хүнээс илүү байдаг. Заримдаа намайг энэ бүх хүчирхэг дүрүүд үзэгчдэд хэр санагддаг болоо гэсэн бодол төрдөг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өө Сайхан бүсгүй байна,Энгийн мөртлөө үзэсгэлэнтэй. Яг Сарнай шиг Эмоушн
2016-12-07