Гага сэтгэцийн өвчтэй
2016-12-07

 

Америкийн уран бүтээлч, дуучин Лейди Гага бусдаас нууцалдаг нууцаа олон нийттэй хуваалцсан нь шуугиан дэгдээгээд байна.  Дуучин бүсгүй 19 насандаа хүчингийн хэргийн хохирогч болж байжээ.

 

Тэрбээр “Today” шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би нууцыг хэнд ч хэлэхийг хүсч байгаагүй. Гэхдээ би энэ нууцаа дэлгэж, зовж шаналж буй олон охид, бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм үзүүлэхийг хүслээ. Би өсвөр насны охин байхдаа хүчиндүүлж, доромжлуулж байсан. Энэ бүхнээс болж би стресс болон ганцаардах болсон. Үнэнийг хэлэхэд энэ бүхэн миний сэтгэцэнд сөргөөр нөлөөлсөн  гэхэд болно” гэж хэлжээ.

 

Гага шоуны дараа твиттер хуудастаа “Хэнд ч хэлж байгаагүй нууцаа зөвхөн чамд зориулж хэллээ” гэж жиргэсэн байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин