Амиа бод, Алтанхуяг аа!
2016-12-07

 

  “Тэнэг байснаас тэнэг хүн шиг харагдах нь хамаагүй дээр” гэсэн нэг үг байдаг. АН-ын дарга асан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгаа зэргийг хараад энэ үг санаанд орсон хэрэг. Тэрбээр ёроолгүй тэнэгийн нэг биш ч нөхцөл байдлыг үнэлж дүгнэх тал дээрээ ёстой нойль заасан нөхөр юм гээч. “Хаан”-тайгаа үзэлцээд л хажуу хавирганыхаа хүмүүсийг тоншуулаад байгаагаа огтхон ч анзаарахгүй юм. Хамтран зүтгэгчид, хамаатан садан, эхнэр хүүхдийг нь тойруулж оролдон,  сануулга өгөөд байхад л шүд зуун үзэлцсээр байгаад одоо нуруун дээрээ гал тавиулах үлджээ.

 

  Уг нь манай улс парламентын засаглалтай нь үнэн. Хууль нь тийм. Гэвч Монголын хууль гурав хоног гэдгийг Алтанхуяг чи мартсан бололтой. Манайх чинь Парламентын засаглал нэрийн дор үндсэндээ Ерөнхийлөгчийн засаглалтай явж байгаад сүүлийн найман жил далд хэлбэрийн Хаант засагтай болсон улс шүү дээ. ИнгэхэдЕрөнхийлөгч нь ерөөсөө л хаан. Энэ хаанд шүүх, прокурар, АТГ гээд айхтар том зэвсгүүд бий. Тиймээс Монгол ардын үлгэрт хуруувчин чинээ хүү гарч ирээд л хамаг бүхнийг няц дардаг шиг ийм зэвсэгтэй манай хааны мутар нь хүрэхгүй газар гэж өдгөө үгүй болж, хамаг бүхнийг харцаараа хөдөлгөдөг болсныг мэддэггүй мангар уу , чи. Уг нь Увсынхан ухаан сийрэг л хүмүүс байдагсан.

 

  Манай хааныг өдгөө хамгийн баян хүн гэлцэх болсон байна лээ. Бодоод үзэхэд ядуу хаан гэж ямар юм байх вэ дээ. Мөн манай хаан шоронд хийх, шороонд булах аймаар том зэвсэг, дээр нь хөрөнгө мөнгөтэй учир хэнийг ч, юуг ч дийлдэгийн жишээг Ардчилсан нам эрх барьж, түүнийг чи толгойлж байх үедээ харсан ш дээ. АН-ыг тогоон дотроо дөнгөж эв гаваа олж, Засгийн газраа төвхнүүлээд байхад нь ганцхан шанагадаж хутгаад л зүйл дуусгаж байлаа. Түүний нэг золиос нь чи өөрөө. Хааны утсан хүүхэлдэйнүүд оролдсоор байгаад л өөрийг чинь унагааж асныг эдүгээ мартлаа гэж үү.

 

  Хаан ингэхэд халаагаа өгнө. Түүний энэ сэнтийд хааны хамаг муу муухайг хааж чадах хүн очих ёстой. Тэр нь Ардчилсан намын хүн биш байх нь тодорхой шүү дээ. Яагаад гэхээр МАН-ын тугал нүдтэй хүү тийшээ зүглэхээр, бас түүнийг зүглүүлэхээр түүний өмнөх үеийн шилэн нүдтэй горзгор банди манай хуруувчин чинээ хаантай аль хэдийнээс тохиролцон, сүүжилдэх болсныг чи мэдэж байгаа шүү дээ. Тиймээс АН, МАН нийлсэн, түүнийг нь гуравхан хүн атгасан ийм том хүчний өөдөөс тэмцэл хийж, Ерөнхийлөгчид өрсөлөнө гэх зэргээр тэнэгтэхээ зогсоо. Наадуулын чинь ганц айдаг юм нь энэ. Тооцооноос өөр хүн гараад, улмаар хөл, гараа гозгонуулах хэрэг гарах вий дээ гэхээс үхтэлээ айж байгаа. Тэгээд ч чиний тэмцэл эх орны дайны үед танкны эсрэг морин цэрэг давшиж асан түүхтэй тун адилхан харагдаад болж өгөхгүй нь. Нөгөө талаас өнөөдөр Ардчилсан нам гэж байхгүй болсон шүү дээ. Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн хугацаанд дээр өгүүлсэн гурав байхгүй болгосон юм. Чамайг ах дүү, хамаатан саднаас чинь өөр өмөөрөх хүн байхгүйг сая хараа биз дээ. АТГ очиход чинь хэн ирэв. Д.Эрдэнэбат бараагаа харуулаад л алга болов. Өөр хэн ч ирсэнгүй, юу ч болсонгүй. Ер нь танай удахгүй болох Их хурал чинь ч энэ гурвын найруулгаар явагдана гэдэгт эргэлзэх юм алга. Энэ тухайд хар толгойгоороо мөрий тавьсан ч бэлэн байна. Эцэст нь хэлэхэд “Ноёнтой тэрсэлдсэн хүн хонгогүй, нохойтой тэрсэлдсэн хүн хормойгүй” гэдгийг санаж яв, Алтанхуяг аа. Гэтэл өөрөө асар их хүч бүхий хаантайгаа үзэлцээд тэнэгтээд байх юм. Амиа бод, Алтанхуягаа!

 

А.Ананд

Shuud.mn
Сонин хачин
зүрх судас:
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ -Цус шингэлэх, Холестрин бууруулах, ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас 96665038. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-12-08
Зочин:
Bitgii huts lalaraa! Chi elberborj pizdaagiin zahialgaar ene niitlelee bivhsen muu gulug mini? Humuus end chini tarhia ugaalgana gej bodoo yu? Kk ugui l bhgui yu. Altankhuyag bol jinhene judagtai Mongo, hun shuu tanai ter mongoliin baylagiig idej baigaa huzuugui lalariig bodvol
2016-12-08
29tei:
uhsenii haan ternees chin bolj bid hohirch bn esreg yum bicheed bga altanhuygiig ard tumen hamgaalna
2016-12-07
Налаг:
Алтанхуяг аа Чамд баярлаж байгаа. Чи минь өөрийн талын олон хүмүүстэй болж хамтаараа зэрэг зэрэг дуугар. Өчигдөр Уянга дуугарлаа. Тэдэнтэй нийл. Олуулаа бол. Наад хүзүүгүй толгойг бушуухан шоронд илгээх цаг аль эрт болсон. С.Баяртай хамт л шоронд илгээх хэрэгтэй юм шүү дээ. Сануулахад Миеэ Энхбол чи иймэрхүү байгаад ерөнхийлөгч болно гэвэл хошногоны ац л шүү дээ.Харин ингэж маанагтаж байж МАН-аа АН шиг юу ч үгүй самарчихав даа.
2016-12-07
зочин:
Таминь ээ, Амь амиа бодоорой ээ, Цаанаас чинь Элбэгдорж, Энхболд 2 ирж явна шүү , л гэх гээд байнаа даа янз нь, Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж одоо нэгэнт өнгөрсөөн АЛТАНХУЯГ зүтгээд л байж дээ, Хаашдаа нэрийн цохоод хэлчихсэн юм чинь ИХ ИДСЭН Ч ӨМХИЙ, БАГА ИДСЭН Ч ӨМХИЙ болсон, Цаад 2 чинь ч АЙДАСТАЙ байгаа,
2016-12-07
Anandaa:
cham shig mulgui ni Altanhuygat zuwlug yum bish. huuhedtei bol tedendee ugui bol nohoindoo naad zuwulguuguu ug
2016-12-07
Zochin:
Uursduu unen zuv yavsan bol huniig yu gej oroldoh yum bee.Gemtee bolood l aij guigeed bxgui yu
2016-12-07
Bgaaa:
Teneg yum bichheee boli yahaaraa haan baidag yum be? Uurusduusuu bolj unachihaad l uilagnaad yavhii uneheer zuv yavj bsan bol ard tumen ta nariin tald orood bosno shuudee tiim yum alga hudla baahan davarsan garuudiig erehluuleed argadaj yavsanii har gaishuudee ter jenkogo har zigee har bugs hudlaa garuud naaduul chine chamaig alj bhad shal hereggui yumruu dairaad yavhii teneg setguulch teneg ezentei yumdoo huurhii
2016-12-07
Зочин:
М.Энхболдод би лав санал өгөхгүй.элбэгдорж ,энхболд 2оос салах өдөр ирнээ
2016-12-07