Оюутнуудын хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлнэ
2016-12-07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан БСШУ-ы сайд Ж.Батсууриас тодруулахад:

 

-Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө оюутан залуучуудлын асуудлаар чухал асуудал тусгагдсан. Тэднийг суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан юм. Өнөөдрийн хуралдаанаар энэ хөтөлбөрийг батлууллаа. Энэ хөтөлбөр батлагдсанаар их, дээд сургууль, коллежийн оюутан залуучууд чөлөөт цагаараа царийн хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх, сургалтын төлбөрөө төлөхөд нэмэртэй. Судалгаагаар оюутнуудын 10 гаруй хувь нь цагийн хөдөлмөр эрхэлдэг, нэлээд хэсэг нь чөлөөт цагаараа цагийн хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэг гэсэн. Хөтөлбөр батлагдаж гарснаар оролцогч талууд, үйлдвэрлэлийнхэн оюутан залуучуудад ажил хөдөлмөр эрхлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Цаашдаа оюутнуудын  хөдөлмөр эрхлэх бололцоог улам бүр нэмэгдүүлнэ гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Dorvitoi uurchlult shineleg zyil hiigeesei baidag l ium yariad l bainadaa.
2016-12-09
Зочин:
Harvaas dyrak
2016-12-08
haha:
ene teneg odoo yamarch hereggui zuil yarij bna
2016-12-07
dongos:
dongos doroo . sheee . lalaraa 25 jil lalartaj deerem hiiij uls eh oron tonoloo . odoo chamd hen itgehiiin
2016-12-07