Д.Сумъяа, М.Уранцэцэг нар чансааг тэргүүлэв
2016-12-08

 

Японы Токио хотын Метрополитан гимназиум ордонд энэ оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргасан. Уг тэмцээний дараагаар жүдочдын 2016 оны  чансааг гаргажээ.

 

 

Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол  57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн байна. МУГТ Дэлхийн Аварга М.Уранцэцэг бага дэлхийн аваргад түрүүлж 500 оноо өвөртлөн 2790 оноогоор тэргүүн байраа эргүүлэн авав. Харин МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор жингээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тамирчид 2015 онд мөн жингээ тэргүүлж байсан билээ.

 

-48 жингийн дэлхийн чансаа:

 

1. М.Уранцэцэг /2790/ Монгол


2. Г.Отгонцэцэг /2740/ Казакстан


3. Паула Парето /2540/ Аргентин


4. Кондо Ами /2233/ Япон


-57 жингийн дэлхийн чансаа:


1. Д.Сумъяа /3530/ Монгол


2. Ёшида Цукаса /2468/ Япон


3. Рафела Силва /2283/ Бразил


4. Хелена Рэсэвүкс /2250/ Франц


Манай улсын бусад тамирчид:


-60 жинд МУГТ Д.Амартүвшин 7, МУГТ Д.Болдбаатар 10, ОУХМ Ц.Цогтбаатар 28, ОУХМ Г.Хэрлэн 69.


-66 жинд ОУХМ Д.Төмөрхүлэг 2, Д.Алтансүх 4.


-73 жинд ОУХМ Г.Одбаяр 7, МУГТ С.Ням-Очир 23.


-81 жинд ОУХМ Н.Дагвасүрэн 7, О.Ууганбаатар 23.


-90 жинд ОУХМ Л.Отгонбаатар 9, Г.Алтанбагана 35.


-100 жинд МУГТ ХБ Н.Түвшинбаяр 24, Х.Цогтгэрэл 48.


+100 жинд ОУХМ Б.Тэмүүлэн 24, Ө.Дүүрэнбаяр 41.


-52 жинд МУГТ М.Бундмаа 17, А.Цолмон 21.


-63 жинд МУГТ Ц.Мөнхзаяа 11, Ц.Цэрэннадмид 13, Б.Мөнгөнчимэг 31.


-70 жинд ОУХМ Ц.Наранжаргал 18.


-78 жинд ОУХМ П.Лхамдэгд 16.


+78 жинд ОУХМ О.Жавзмаа 31, П.Мөнхтуяа 54 тус тус жагслаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин