Трамп “Оны хүн” боллоо
2016-12-08

 

Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, ганцхан сарын дараа тангарагаа өргөх тэрбумтан Дональд Трампийг “TIME” сэтгүүл “Оны хүн”-ээр тодруулсан талаар www.dailymail.co.uk мэдээллээ.

 

Тус сэтгүүлийн редакц Трампийг “Америкийн хуваагдсан улсын ерөнхийлөгч” хэмээн тодорхойлжээ. Өнөөдрөөс эхлэн Трампийн зурагтай “TIME” сэтгүүл худалдаанд гарч эхэлсэн байна.

 

“TIME” сэтгүүлийн ерөнхий редактор Нэнси Гэббс “NBS” сувгийн “Today” шоунд оролцох үеэрээ “Бид энэ удаад Трампийг оны онцлох хүнээр тодрууллаа” гэж хэлжээ.

 

Сэтгүүлийн хамт олон 1927 оноос эхлэн зул сарын өмнөхөн “Оны хүн”-ийг тодруулах болсон билээ. Өнгөрсөн хугацаанд Трамп арван удаа “Оны хүн”-ээр тодорч байжээ. Өнгөрсөн онд “Оны хүн”-ээр Германы Канцлер Ангила Меркел тодорсон бол Трамп удаалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
eronhiilogchiihoo ajliig avaagui uy ch hiigeegui baihda yagaad onii shildeg boldog um bol.
2016-12-08