Их хэмжээний монгол төгрөг хилээр гаргахыг завджээ
2016-12-08

 

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүд болон их хэмжээний хөлдөөсөн мах хил давуулахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байна.

 

Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75  кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

 

 

Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байжээ. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлж байгаа гэнэ.

 

Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албан эх сурвалж хэллээ.

 

Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Shuud.mn
Сонин хачин
mgl hyn:
yamar ajilsag gaali we
2022-11-16
irgen:
too bodoj chaddaggui hymyys bna daa 850myangahan togrog chin tyryyvchind l ordog bizdee...
2019-11-12
монгу:
арайч дээ монгол хун сая хурэхгуй тогрог аваад гарах эрхгуй гэж уу
2018-06-30
Zochin:
ЮУН СҮРТЭЙ ГАРЧИГ ВЭ.ОЛИГАРХУУДЫГ БАС Л ИХ ХЭМЖЭЭГЭЭР гадаадруу монго гаргалаа гэж бодлоош дээ.гэтэл уасан байхав.ёстой л цаас болж байгаа төгрөг.зайлуул долларт шилжүүлбэл 1000 ч хүрэхгүй.Жинхэнэ луйварчиддаа хэзээ ял өгөх гэж байна даа.
2016-12-09
зочин:
яг үнэн. ядарсандаа л ийм юм хийнэ дээ... гайгүй бол хэн ийм юм хийгээд явах вэ дээ
2016-12-08
zochin:
75 KG UHRIIN MAH , UNEGUI BOLSON TCAASAN MONGO. YDARSAN IRGED L IIM YM HIINESHDEE.YMAR 75 KG ALT BISH BIZDEE. UHSENII CHINI SHORON. LUIVARCHIDAA BARIJ HARIN TER SHORONDOO HII....
2016-12-08