АН-ын шинэтгэлийг эхлүүллээ
2016-12-08

АН-ын VI их хурал  энэ сарын 6-7-ны өдрүүдэд СТӨ-нд болсон.  Их хурлын үр дүнгийн талаар АН-ын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр  мэдээлэлдээ:

 

-Энэ удаагийн Их хурал АН-ын шинэтгэлийг эхлүүллээ. Шинэтгэлийг нэг удаа, хоёр удаагийн хурлаар хийж амжихгүй гэдгийг ирсэн төлөөлөгч нар хэлсэн. Уг нь анхны зорилго бол дүрмээ батлаад тарах байсан. Гишүүд энэ дүрмийг нийт гишүүдтэйгээ яримаар байна гэдэг шаардлага гарсан учраас намын даргын сонгуультай хэсэг, гишүүнчлэлтэй хэсгээ батлаад дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад 7 дугаар Их хурлаар батлахаар болсон. АН-ын Их хурлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн илтгэл мөн миний улс төрийн илтгэлийг тавьсан. Тэрийг сонсож сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Шинэтгэлийн газрын зургийг баталсан хэмээв.

 

Тус намын их хурлаас   МАН-ынханд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад  “2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн хуульзүйн салбарын шинэчлэлээс ухарсан алхамуудыг яаралтай залруулахыг шаардсан байна.

-2016 онд батлагдсан Эрүү, Зөрчлийн хууль, дагадлах хуулиудыг хүчин төгөлдөр болгон 2017 оны эхний хагас жилд хэрэгжүүлж эхлэх, Төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж, төрийн албан хаагчдын хомроглон халж байгаа хууль бус үйлдлээ нэн даруй зогсоох, төрийн албан хаагчаа уучлал гуйх, хууль ёсны эрхийг нь сэргээх.

-Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан баримтыг хуулийг байгууллагаар шалган тогтоож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна.

-Хамтын тэтгэврийн хууль, Хүүхэд хамгааллын хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна.

-2016 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонхи болсон Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, 20 аймгийн 74 сумын ИТХ-ын хууль ёсны шийдвэрээр томилогдсон Засаг дарга нарыг яаралтай батлах,

-Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулах дээд шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Улс оронд тулгамдаж байгаа, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, урт хугацааны тогтвортой шийдэлд хүрэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хууль, Улс төрийн Намын тухай тухай хуулийг шинэчлэн батлах чиглэлээр өмнөх дөрвөн жилд хийгдсэн ажлыг үргэлжлүүлэх”  зэрэг шаардлагуудыг  тусгажээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хаа хаа хаа мөн харагдаач хулгайч нар хэзээч өөрчлөгдөхгүй чоно махнаас гарах уу
2016-12-11
Зочин:
АНийн шинэчлэл гэдэг бол худлаа Хулгайч нарын найруулсан хоръ АН шинэчлэгдэхгүй хулгайч нарын атганд орсон байна Шудраг үнэнийг хэлсэн хүн намаас хөөгдөнө Батзандаг Сосорбором шиг хүмүүс л үнэнийг хэлэж дуугарч хулнайч нартад болож байна АН яаасан олон хулгайч дарга нарын бөхс долоогч долдой нартай болсон нам вэ
2016-12-09
Зочин:
Энэ гэж гажиг юм нүдэнд хүйтэн гэдэг нь дээр нь худалч хүний өөдөөс эгцэлж харж сурчаад том мөрөөд
2016-12-08
Иргэн:
Их хурлаа ч хийж чадсангүй. Чааваас даа. Юун шинэчлэл эхлэх. Зөнөг залгасан хөгшчүүл нь тэтгэвэр дөхсөн хөгшчүүлдээ байраа тавьж өгөөч ээ
2016-12-08
Иргэн:
АН-д тарахаас өар зүйл үлдсэнгүй нь тодорхой.
2016-12-08
Зочин:
Balairaad baigaach ODOI mini !!! Ta nar shig umnuud zailj baij shinechlegdene !!!!
2016-12-08
Зочин:
2 хуваагд олигархи 55 дээш насны хуучин луйварчдын нам . 55 аас доош насны залуучуудын ардчилсан нам гэж
2016-12-08
Иргэн:
Хуралдсан нэр зүүж хуучин хүү хоолондоо орох мөрөөдлөөр өндөрлөжээ.
2016-12-08
saraa:
yag shinchlegdeech zaluuchuudad bolomj gargahgvi bj
2016-12-08
хххххххххххххх:
хуучин дарга нар суудлаа өгөөгүй үед яааааааааааж энэ нам шинэчлэгдэх вээ дээ ............
2016-12-08
kub:
khural khiikheer ekehldeg bololtoi
2016-12-08