Бялуу авахдаа анхаарах зүйлс
2016-12-08

 

Удахгүй шинэ жилийн баяр болно. Энэ баяраар айл бүр ширээндээ бялуу тавьдаг. Тэгвэл бялуу болон бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан  авахдаа анхаарах зүйлсийг хүргэж байна.

 

  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал

 

  • Бүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх

 

  • Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх

 

  • Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/

 

  • Ямар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/

 

  • Үнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах

 

  • Хадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах

 

  • Худалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх

 

Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр та хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаална.  Шаардлагатай тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй гэдгийг МХЕГ-аас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин