Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн авсангүй
2016-12-09

 

Италийн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар тус улсад өнгөрөгч амралтын өдөр бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан билээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 58 хувь нь дээрх саналыг дэмжээгүй юм.

 

Уг санал хураалт болохоос 48 цагийн өмнө тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци “Хэрвээ иргэд Үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжихгүй бол би огцрох болно” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Санал хураалт Ерөнхий сайдын бодсноос эсрэгээрээ гарсан учир тэрбээр амласан ёсоороо огцрохоор болсон юм. Сөрөг хүчин өнөөг хүртэл Ерөнхий сайдаа огцрохыг шаардсаар байна. Тэгвэл Ренци өчигдөр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхийлөгч Сержо Маттареллад өгсөн байна.

 

Харин уг огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн аваагүй аж.  Тэрбээр “Ирэх оны төсвийг батлах хүртэл Ерөнхий сайд албан тушаалаа үргэлжлүүлэн хаших хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүлээн авсан л гэсэн байна даа
2016-12-09