Т.Баасанхүү түрүүлж, Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв
2016-12-09

Монгол улсад Ардчилсан хөдөлгөөн өрнөсний 27 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан өчигдөр /2016.12.08/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

 

Барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, у.н Н.Бүрэнбаатар, Д.Цогзолдорж, Б.Заяамандах, Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ц.Одбаяр тэргүүтэй 224 бөх зодоглов. Үүнээс  улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв.

 

Их шөвөгт улсын арслан Цацабшир, улсын начин Л.Лха-Очир нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан  Б.Номиндалай нар үлдэв.

Shuud.mn
Сонин хачин