Өнөөдөр болох тоглолтууд
2016-12-09

ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү энэ сарын 9-нд  буюу өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолт 19.00 эхэлнэ.

 

Тасалбарын үнэ 15 000- 20 000 төгрөгийн үнэтэй бөгөөд  Бөхийн өргөөний билетийн касс, тоглолтын постер наасан машинуудаас авах боломжтойгоос гадна 19001617 дугаараар захиалах боломжтой.

 

 

Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан “Флаш” хамтлагийн залуус 10 жилийн ойн “Гэрэл түгээе” тоглолтоо өнөөдөр хийнэ.

 

 

 

Тоглолтоор “Хайрын нулимс" "Хайрлах хүсэл" "Бүхнийг дурс"  зэрэг хуучны уран бүтээлээ дуулах аж. Тоглолтын тасалбар 10-30 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа юм байна. Тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагт “Crocus Event Hall” концертын танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин