Улаанбаатар
Жижи Хадид: Өлсгөлөн хүн хэзээ ч амжилт гаргахгүй
2016-12-9

Америкийн супермодель Жижи Хадид “ELLE” сэтгүүлд ярицлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хэдхэн хоногийн өмнө Францын нийслэл Парис хотноо сахиусан тэнгэрүүд чуулсан. Олон сая үзэгчтэй дотуур хувцасны “Victory secret’s” шоу амжилттай зохион байгуулагдлаа. Та хоёр дахь удаагаа “Victory secret’s”-ийн тайзнаа алхлаа. Сэтгэгдэл ямар байна?

 

-Энэ талаар асуух ч хэрэггүй. Учир нь би өөрөөрөө бахархаж байна. Тэр үдшийг өнөөг хүртэл бодсоор байна. Анх тайзнаа алхаж буй балчир охин шиг сандарсан. Алхаж байхдаа зүүд биш байгаасай хэмээн бурхнаас гуйж байлаа. Гэхдээ азаар зүүд биш байсан. Энэ бүхэн бодит гэдгийг мэдрэх гайхалтай байна. Хүүхэд байхаасаа сахиусан тэнгэр болохыг их хүссэн. Би энэ мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй тэмцсэн. Удаан тэмцлийн үр дүнд би нэг мөрөөдлөө биелүүллээ.

 

-Энэ удаагийн шоу юугаараа онцгой байв?

 

-2016 оны шоунд хоёр Хадид алхлаа. Би дүүтэйгээ анх удаагаа загварын шоунд оролцож байна. Белла үнэхээр үзэсгэлэнтэй. Хэдэн сарын өмнө Би “Victory secret’s”-ийн шоунд оролцмоор байна” гэж хэлсэн. Тэгээд л шалгаруулалтад ороод тэнцсэн. Энэхүү мэдээний дараа дүүгээрээ үнэхээр бахархсан. Ээж минь хүртэл биднийг хамтдаа нэг тайзнаа алхахыг сонсоод сэтгэл нь их хөдөлж, баярын нулимсаа барьж дийлээгүй. Бид бол ээжийнхээ бахархал, бүх зүйл нь. Ээж минь ч гэсэн бидний бүх зүйл.

 

 

-Асар үнэтэй дотуур хувцас өмсөөд алх ямар байв. Ямар хуу сэтгэгдэл төрдөг вэ?

 

-“Victory secret’s” шоуны гол зүйл дотуур хувцас. Гэхдээ тэр тайзан дээр алхаж буй бүсгүйчүүд бусдын анхаарлыг илүү ихээр татдаг. Тиймээс сэтгэгдэл их өндөр байсан. Алхам бүрийг минь нүд алгасахгүй харж буй тэр харцууд надад хайрыг мэдрүүлсэн. Яг л хайртай бүсгүйгээ харж буй залуу шиг.

 

-Дахин “Victory secret’s”-ийн тайзнаа алхах уу?

 

-Цаг хугацаа  л харуулах байх. Жилийн дараа хүний бодол өөрчлөгдөх болно. Гэхдээ би энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Зөвхөн өчигдрийн гайхалтай дурсамжийн талаар бодмоор байна.

 

-Таны хүндэлдэг сахиусан тэнгэр хэн бэ?

 

-Адрина Лима. Тэр яг л гал шиг. Их үзэсгэлэнтэй. Ер бусын үзэсгэлэнтэй.

 

-Энэ удаагийн шоунд эгч, дүүсээс гадна реалити шоуны од Кендал Женнер оролцсон. Та гурав их дотно байх аа?

 

-Тийм  ээ их дотно. Бид их сайн найзууд

 

-Шоуны дараа та гурвын түргэн хоолны газар очиж, хачиртай талх идэж буй зураг интернэтэд байршсан. Шоуны үеэр ямар ч хоол идээгүй гэж үү. Ер нь сахиусан тэнгэр болох гэж хэдэн кг хасч, хэдэн хоног хоолны дэглэм барьсан вэ?

 

-Биднийг төмөр эсвэл цаасаар бүтээгээгүй. Бид бусдын адил мах, ясаар бүтээгдсэн. Тиймээс идэх ёстой. Хэдий бид тайзан дээр үзэсгэлэнтэй, жаргалтай харагдаж байгаа ч үнэн хэрэгтэй их ядардаг бас өлсдөг. Тийм учраас л шоуны дараа өөрсдийгөө урамшуулж, түргэн хоол идсэн. Хоолны дэглэм барихаасаа илүү би дасгал сургуулилтыг нэгдүгээрт тавьдаг. Би илчлэг ихтэй зүйл хэрэглэхгүй байхыг илүүд үздэг. Шоу эхлэхээс долоо хоногийн өмнө цэвэр ус, ногооны салат бас тахианы мах идсэн. Эдгээр хүнснүүд ямар ч илчлэг байхгүй бас эрүүл хүнсүүд. “Өлсгөлөн хүн хэзээ ч амжилт гаргахгүй” хэмээн ээж минь үргэлж захидаг. Тиймээс дүү бид хоёр турахын тулд хоолоо сойж байгаагүй. Би хэзээ ч тарган байж үзээгүй.

 

 

-Гэхдээ залуухан загвар өмсөгчид хатуу хоолны дэглэм барьдаг. Ганц ч удаа хоолны дэглэм барьж байгаагүй гэж үү?

 

-Хоолны дэглэм барьж үзээгүй гэвэл худлаа ярьсан болох байх. Гэхдээ би хэзээ ч бусад охид шиг өөрийгөө эрсдэлд оруулах алхам хийж байгаагүй. Би өлссөн бол иддэг. Бусад шиг өлссөн  ч тэвчдэггүй.

 

-Та 21 настай. Нас бага ч гэсэн дэлхийн алдартай брэндийн нүүр царай болж, олон саяыг олж байна. Хэрхэн энэ өндөрлөгт хүрэв?

 

-Би их хичээсэн. Би бүхий л боломжийг судалсан. Амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөсөн.

 

-Загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “2016 Fashion Awards” наадмаас та “Оны шилдэг модель” болсон.

 

-Үнэнийг хэлэхэд улаан хивсээр алхаж байхдаа өнөөдөр шагналын эзэн болно  гэж бодоогүй. Нэрийг минь дуудахад их гайхсан. Итгэхийн аргагүй зүйл болсон.

 

-Британийн соло дуучин Заян Малик та хоёр үерхээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ залуугийн ямар зан чанар таныг татдаг вэ?

 

-Тэр их хөөрхөн. Мөн надад чин сэтгэлээсээ хайртай. Ийм залуу олоход бэрх шүү.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
setguulchee zuv bicheechee yasn ih aldaatain
2016-12-09
odko:
yostoi goe yumaa uneheer baharhaj bnaa tasarhai
2016-12-09