Сонгогчдоо хүндлэхгүй байж хүний эрхийг яаж дээдлэх вэ
2016-12-09

УИХ-ын чуулган хуралдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд  өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа гишүүн О.Баасанхүү санал хэллээ. Тэрбээр:

 

-Би өглөөнөөс хойш хуралдаанд эхлэхийг хүлээж суулаа. Одоо 20 гишүүн чуулганы танхимд байна. Хуралдаандаа цагтаа эхэлдэг болмоор байна. МАН-ынхан гишүүдийнхээ ирцийг бүрдүүлдэг байх хэрэгтэй. АН-ын гишүүд хуралдаа суухаа болилоо. Хуралдаанд оролцуулаач ээ. Өнөөдөр маргааш хоёрын хувьд чухал ач холбогдолтой өдөр. Авлигатай тэмцэх болон Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна. Гэтэл гишүүд хуралдаа ирэхгүй байна. Гишүүд намын жагсаалтаар сонгогдоогүй сонгогчдыг төлөөлж байгаа. Сонгогчдоо хүндэтгэх хэрэгтэй. Сонгогчдоо хүндэтгэхгүй байж  яаж хүний эрхийн дээдлэх вэ” хэмээлээ. Хариуд нь УИХ-ын дарга М.Энхболд:

 

-О.Баасанхүү гишүүн та хэлэлцэх асуудалтай холбоотой зүйл хэлсэнгүй. Гишүүдийн хувьд 52.6 хувийн ирцтэй байна гэж самбарт заасан байна хэмээв.

 

Ийнхүү чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг  эхэллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-09