Ардчилсан намаас мэдээлэл хийнэ
2016-12-12

СБД-ийн 58 дугаар дунд сургуульд

 

09.00 цагт: Зүрх судасны төвөөс “Эх хүүхдийн эрүүл мэнд цахим өргөжил” төслийн хүрээнд Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ-аас СБД-ийн 58 дугаар дунд сургуулийн сурагчдын дунд Стрептококкын халдвар илрүүлэх үзлэгийг сургууль дээр нь зохион байгуулна. Утас: 99088148

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвд

 

11.00 цагт: Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран "Аюул дагуулсан 12 сар" хэвлэлийн бага хурлыг ГССҮТ-ийн хурлын танхимд зохион явуулах гэж байна. Баяр ёслол, амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан зам тээврийн осол, хэрэг болон бэртэж, гэмтэх, осгож хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг тул энэ талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Утас:99186496, 93021019

 

БСШУСЯ-нд

 

11.00 цагт: Монгол улсын Шинжлэх ухааны Академиас хоёрдахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа БСШУСЯ-нд болно. Утас: 99045949

 

Ардчилсан намын төв байранд

 

11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ. Утас: 99181229

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт: Цахилгааны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд албан ёсны дэмжлэг хүсч буй талаараа “Дашбаяр” ТББ-аас мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт: Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралын эсрэг нэгдэж тэмцэх талаар худалдаачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: "Өвлийн тууж" киноны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

 

“Бест Вестерн Премьер” Туушин зочид буудалд

 

16.00 цагт: Дэлхийн хотуудын шинжлэх ухаан хөгжлийн холбоо (WCSDA) Олон улсын байгууллагын хамт олон өөрсдийн хийхээр төлөвлөсөн шинэ жилийн баяраа Монгол орныхоо ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ зориулж “Гацуурхан” нэртэй шинэ жилийн арга хэмжээ болгон, ар гэрийн хүнд нөхцөлд амьдардаг, сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал 250 хүүхдийг урьж, хамтдаа тэмдэглэхээр болсон байна. Утас: 99187036, 91002000, 99015430

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардаа гадаад улсын бодлого бий. Хэрвээ хамаагүй стандарт ярих аваас оросын эсрэг арга хэмжээ явуулах аюулд хүрнэ. Монгол улс энергийн тусгаар тогтнолыг орос хүлээн зөвшөөрөхгүй.
2016-12-12