“Их эе” хуралдсангүй
2016-12-12

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг энэ сарын 10-нд хуралдуулах тухай тов зарласан. Гэсэн ч тус холбооны тэргүүн Р.Нямдорж хуралдах хууль зүйн үндэслэлгүй талаар мэдээлэл хийж, нийт бөх, бөхиийн зүтгэлтнүүдийг оролцохгүй байх тухай мэдэгдэл гаргасан.

 

Эл шийдвэрийн дагуу “Их эе” хурал хуралдсангүй. Улмаар МҮБХ  2017 оны II улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоох аж. Уг хурлаар шинэ удирдлагаа сонгон ажиллуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hurdan huralduul.
2016-12-12