Хакеруудын дэмжлэгээр Трамп ялалт байгуулсан уу
2016-12-12

 

АНУ-ын Тагнуулын Ерөнхий газар “Орос хакерууд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлж, сөрөг хүчин Дональд Трампад ялалт авчирсан” хэмээн мэдэгдсэн билээ.  Тэгвэл уг мэдэгдэлтэй холбогдуулан 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод Трамп тайлбар хийсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.

 

Трамп “Хакерууд сонгуулийн дүнд нөлөөлсөн гэнэ үү. Үнэхээр инээдэмтэй юм. Хэрвээ хакерууд сонгуулийн дүнд нөлөөлсөн бол яагаад та бүхэн юу ч хийхгүй байгаа юм бэ. Гэхдээ өөрсдийнхөө нууцыг хамгаалж чадаагүй тагнуулчид яагаад бусдад буруугаа чихнэ вэ. Энэ бүхний оросууд, хятадууд эсвэл АНУ-ын иргэн байж магадгүй”  гэж хэлжээ.

 

“Орос хакерууд Трампийг ялалт байгуулахад тусалсан” гэх мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас эрс үгүйсгэсэн юм.

 

Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хилари Клинтоны цахим сүлжээг хакерууд хакердсан билээ. Уг хэргийн ард оросууд байгаа хэмээн Тагнуулын байгууллагаас мэдээлсэн аж. Сонгуулийн үеэр хакеруудын хакердсан Хиларигийн материалыг өөрт нь өгөхийг Трамп, Путинээс хүссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос оронтой орсын ард түмэнтэй биднийг муудалцуулах холдгох нь хэнд ашигтай вэ Хятад болон бусад улсад ашигтай Хятад улсад бол хамгийн их ашигтай Хатуу ширүүн он жилүүдэд бид хамт байсан хошод байх ч болно Ард түмэн бүхийг шийддэг юм Халуун цуцаа хамт асагруулан амь насаа хамтатган тэмцэж явсан хүмүүс тийм ч амархаг бусдын жууш болохгүй
2016-12-14
Тэнэг:
Энэ дэлгэрцэцэг тэнэг хүүхэн дандаа ийм тэнэг юм бичиж байхаа болилдоо Чиний мөнгө авдаг клинтон авгай чинь унасан шүүдээ одоо болио боль
2016-12-14
Зочин:
Huurhii orosuudiig tsumduj yah n ve
2016-12-13
ХЭХЭ:
ХАРААЛ ИДСЭН ОРОСУУДЫГ ЦӨМДӨӨД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
2016-12-13