100 сая төгрөгийн эзэн О.Энх-Эрдэнэ
2016-12-12

“Монгол” телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг өчигдөр дуусч, шилдгээ тодрууллаа. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчаар каунтри дуучин О.Энх-Эрдэнэ шалгарав.

 

О.Энх-Эрдэнэд “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцох саналыг түүний ах тавьсан гэдэг. Тэрбээр өөрийгөө 100 сая төгрөгийн эзэн болно гэж төсөөлөө ч үгүй аж. Мөн уг шоу нэвтрүүлэг  түүний хамгийн анхны том хэмжээний тайз, том сорилт байжээ. Тэрбээр 3-4 жилийн өмнөөс жазз, каунтри төрлөөр дуулж эхэлсэн бөгөөд Фрэнк Синатра шиг дэлхийн хэмжээний дуучин болохыг мөрөөддөг тухайгаа дурссан байна. Боломж олдвол олон улсад өөрийгөө сорих бодолтойгоо мөн хуучилжээ.

 

Тэрбээр багаасаа дуулах сонирхолтой байсан хэдий ч өдгөө ШУТИС-д Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцдаг байна. Энэ мэргэжлийг сонгосон тухайгаа “Дуугаа орхиод өөр мэргэжил сонгоход хэцүү байгаагүй. Багаасаа физикийн хичээлд дуртай, инженер болохыг мөрөөдсөн. Эрдэнэтийн хүүхдүүд ихэвчлэн энэ мэргэжлийг сонгодог. Би ч бас тэдний нэг” хэмээсэн байна.

 

Ялагч болсон даруйдаа “Маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй сайн дуучин бас сайн дуулагч байхын тулд байдаг чадлаараа хичээх болно. Амьдралын минь хамгийн сайхан бас хамгийн том мэдрэмжийг өгсөн, намайг дэмжсэн бүх хүмүүст сэтгэлийн угаас таларахаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

О.Энх-Эрдэнэ эхний шатанд АНУ-ын каунтри дуучин Жорж Стрейтийн "Amarillo By Morning" дууг дуулж, тэнцсэн. Энэ талаар Америкийн урлагийн http://countryfancast.com/  сайтад http://countryfancast.com/mongolias-got-talent-george-strait-cover/ онцлон бичиж байсан. Уг мэдээний доор олон нийт “Бүх ноотыг нь яг л George Strait шиг төгс дуулжээ. Биширмээр авъяастай залуу юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
төрмөл авьяас гэж энэ байх ёстой өгөдөл нь байна сайхан хоолой өндөр нуруу мэдрэмж өөртөө итгэлтэй байдал баяр хүргэе Харин Шижирбат бол хөдөлмөрч залуу юм авьяастайгаасаа илүү хөдөлмөрч нь илүү юманд хүрдэг гэдгийг харуулах талбар цэлийж байгаа шүү График анимешн хийх чадалтай залуус монголд олон бий бас
2016-12-13
СУМЯА:
ЭНХ ЭРДЭНЭ ШИГ ДУУЛДАГ ХҮН ЗӨНДӨӨЛ ШҮҮДЭЭ ШҮҮГЧИД ХАРАЛГАН ЮМАА
2016-12-13
ЗОЧИН:
ЭЗЭНДЭЭ ХҮРЭЭГҮЙ ТӨӨРСӨН ШАГНАЛ
2016-12-13
ЗОЧИН:
ЭЗЭНДЭЭ ХҮРЭЭГҮЙ ТӨӨРСӨН ШАГНАЛ
2016-12-13
зочин:
Монгол телевизийн болон энэхүү шоуны төслийн хамт олонд маш их баярлалаа. Үнэхээр авьяастайг олох, шударга байх үзүүлэлтээр Энх-эрдэнийг түрүүлсэнд баяртай байна. Энх-эрдэнэ заавал каунтри, жазз гэсэн хэлбэрт баригдаж дуулах албагүй. Энэ хүү жинхэнэ дуучин биш ч,ямарч стилийн дууг чин сэтгэлээсээ дуулдаг дуунд дуртай учраас түүний дуулсан бүхэн нь харьцангуй төгс байсан учраас заавал түрүүлэх ёстой байсан юмаа.
2016-12-12
Zochin:
Saihan duulsan vneheer goe hooloitoi ymaa manai ger bvliinhen Enherdened ugsun amjilt hvsie
2016-12-12
б:
Татварыг нь Монгол ТВ төлөөд Ялагчийн 100 саяыг бүтнээр нь өгсөн гэсэн. Бас нь хоншоортой ТВ шүү
2016-12-12
Зочин:
100 Саяынх нь татварыг Монгол ТВ төлөөд бүтнээр нь Энх-эрдэнэд өгсөн гэсэн. Хоншоор шүү тэ
2016-12-12
Баяр:
Энэ хүү түрүүлсэнд үнэхээр сэтгэл хангалуун байна. SMS тултал явуулсан шүү. Амжилт хүсье. Олны итгэлийг алдалгүй мундаг уран бүтээлч болоорой.
2016-12-12
Soniuch:
100 sayiin hed tatvart ugdug bol
2016-12-12
Зочин:
100 Саяынх нь татварыг Монгол ТВ төлөөд бүтнээр нь Энх-эрдэнэд өгсөн гэсэн. Хоншоор шүү тэ